КОМПАНИЙ ТУХАЙ

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК нь 1996 онд байгууллагдаж тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай компани Улаанбаатар хот, Өвөрхангай, Хөвсгөл аймаг дах салбаруудаараа хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, бизнесийн болон байгаль орчны үнэлгээний бүхий л чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг.  Тус компанид ургамал хорио цээрийн, ойн, хөрс ургамлын, экологийн туршлагатай мэргэжилтнүүд ажилладаг, кадастрын туршлагатай инженерүүд ажиллаж, кадастрын зураглал хийх иж бүрэн багажаар хэмжилт хийж тооцооллын орчин үеийн арга техникийг ашигладаг.
Тус компанид мэргэжлийн 3 аудитор, хугацаагүй нягтлан 5, тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны мэргэжилтэн ажиллаж байгаагаас гадна 2 банк санхүүгийн мэргэжилтэн ажиллаж байна.
Компани бүх төрлийн хөрөнгийн үнэлгээгээр сургалт явуулж ирсэн бөгөөд ММҮИ-ээс зохион байгуулсан бүх сургалтанд хичээл заасан байна. Одоо шилдэг үнэлгээчин бэлтгэх 1 жилийн курст 9 хүнийг сургаж байна. Энэ сургалтыг тогтмолжуулж, цаашид шавь сургууль байгуулах зорилготой.
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн мэргэжилтнүүд нь Дэлхийн банкны болон АХБ-ны шугамаар мөн Удирдлагын академи, Үний хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан мэргэжлийн сургалтад хамрагдаж сертификат авсан. Мөн Голланд, Шинэ Зеландад хөрөнгийн үнэлгээ, үйлдвэрийн газрын өөр)лөн байгуулалт, хувьчлалын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн байна.
“ЛЭНДС” ХХК нь үйлдвэрлэл, үйлчилгээний бизнесийн хэд хэдэн томоохон төсөл, мөн зээл авах нилээд төсөл боловсруулсан нь хэрэгжиж байна.
Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, мөрдөн байцаах газрын шинжээчээр 2000 оноос ажиллаж, 100 гаруй үнэлгээ, дүгнэлтийг гаргахад оролцсон байна.

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан 13 жилд түүний хийж гүйцэтгэсэн 1500 гаран үнэлгээний тайлан, дүгнэлттэй холбогдсон зөрчил, маргаан, стандарт зөрчсөн үйлдэл гараагүй байна “ЛЭНДС” ХХК нь цаашид хөрөнгө, бизнес, байгаль орчны үнэлгээ, үнэт цаасны хөрөнгө оруулалтын үйлчилгээ, кадастрын зураглал, үйл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг иж бүрэн нэг цэгээс үзүүлэх зорилт тавьж байна.


Холбоо барих

Утас: 99116570 330376

Факс: 976-11-330376

Е-майл: Gankhuyag_9@ yahoo.com